2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн зүгшрүүлэлтийн тээвэрлэлт амжилттай үргэлжилж өдгөө “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1.000.000 гаруй тонн, Тавантолгой-Ханги чиглэлд 285.5 мянган тонн экспортын тээвэрлэлт хийлээ. "Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж, өнөөдрийн байдлаар 19.8 мянган тонн шатахууныг орон нутагт хүргэж, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.