Зам тээвэр хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан.  Энэ хүрээнд ЗТХ-ийн сайдын албан даалгавар гарсан байна.

Зам тээврийн үйлчилгээг авдаггүй хүн байдаггүй учраас нэн түрүүнд салбарынхаа бүхий л үйлчилгээг бүрэн цахимжуулж, ил тод нээлттэй, шуурхай хүртээмжтэй болгохыг зорьжээ. Үүний тулд Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Бүх төрлийн тээврийн ачаа болон зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ. Үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг  нэгдүгээрт тавина. Бүтээмжээр үнэлдэг, үр дүнгээр урамшуулдаг тогтолцоог хэвшүүлнэ. Зам тээврийн салбарт шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлнэ. Шинэ санаа шилдэг шийдэл бүрийг дэмжинэ. Сахилга хариуцлагыг дээрээс эхлүүлнэ гэхчлэн олон зорилт дэвшүүлжээ. Энэ бүх зорилтыг ханган биелүүлэхийн тулд баталсан төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж, хагас сар, сар, улирал тутам хянан дүгнэж, иргэд олон нийтэд ажлаа тайлагнаж ажиллана. Эцсийн бүлэгт бидний тавьсан зорилго, баталсан төлөвлөгөөний  үр дүн өмнөөс ярих хэмжээнд  Зам тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагаа сайжирсан байх учиртай хэмээн ЗТХ-ийн сайд цахим хуудсандаа нийтэлжээ.