Есдүгээр сарын 3-наас Дорнод Сибирийн төмөр замын зорчигчийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо. Зуны улирал дуусаж, зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор өвлийн цагийн хувиартаа шилжиж байгаа аж. Зорчигчид rzd.ru албан ёсны вэб сайт болон «РЖД Пассажирам» гар утасны аппликейшнээс шинэчлэгдсэн хуваарийг урьдчилан харах боломжтой гэнэ. Зорчигчдыг хуваарийн өөрчлөлтөөс болж будилуулахгүй урьдчилан мэдээлэхийн тулд мэдээллийн бүхий л сувгийг ашиглан сурталчилгаа хийж байна хэмээн төмөр замаас тайлбарлав.
