Дараа үеийн автомат хөдөлгүүртэй зүтгүүрийн бүрэлдэхүүнийг TЭM23 сэлгээний зүтгүүр дээр үндэслэн үйлдвэрлэх аж. Энэ тухай Оросын төмөр замын Техникийн хөгжлийн төслийн төвийн орлогч дарга Евгений Потапов мэдэгдэв. "Техник хөгжлийн төсөлтэй хамтран автомат хөдөлгүүрийн системтэй дараагийн үеийн сэлгээний зүтгүүрийг зохион бүтээж байна. Цуврал үйлдвэрлэлийг 2028 онд төлөвлөсөн" хэмээн тэрээр ярьжээ.
Анхны захиалагчид TЭM23 дизель зүтгүүрийг 2024 онд хүлээн авч, улмаар арван нэгэн зүтгүүрийг ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрээс зургааг нь Оросын төмөр замд өгсөн байна. Тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон TЭM23 зүтгүүрийн нэг нь одоогоор Челябинск өртөөнд машинчгүй сэлгээний зүтгүүрийг турших туршилтад оролцож байна.
Гудок сониноос
