Нүүр УБТЗ ХНН Жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгоно
УБТЗ ХНН

Жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгоно

G.Press 1 жилийн өмнө 177 үзэлт 0 сэтгэгдэл

 

Шинэ жилийн баярын хурал болж, Замын удирдлага, зангилаадын дарга, бүх алба, хэлтэс, төвийн дарга нар болон МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны дарга оролцож мэндчилгээ дэвшүүллээ. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн 2024 оны ажлаа дүгнэж, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ "Манай төмөр замчид өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг нэг сая тонноор ахиулж, 2024 онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. Мөн 24.2 сая тонн ачаа ачиж, ачилтын шинэ дээд рекорд тогтоолоо. Буулгалт ч ялгаагүй 2024 онд 317.900 вагон буулгаж, түүхэндээ байгаагүй дээд амжилт гаргасан"-ыг онцлон тэмдэглэж баяр хүргээд төмөр замчдынхаа 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар тооцож олгохоор болсныг мэдэгдэв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.