Монголын их дээд сургуулиудын дунд 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа сагсан бөмбөгийн Оюутны лиг”-ийн тэмцээнд Төмөр замын дээд сургуулийн Жигүүртэн баг амжилттай оролцож байна. Өнгөрсөн 2021-2022 онд Жигүүртэн”-үүд 55 их дээд сургуулийн 1000 гаруй оюутан тамирчид оролцсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь сургуулийн болон төмөр замын хэмжээнд том амжилт болсон билээ. Энэ жил буюу 2022-2023 оны тэмцээнд “Жигүүртэн” баг нэгдүгээр дивизонд дэвшин МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС, АШУИС гэх мэт Монголын топ сургуулиудтай учраа тааран тоглон найм хожигдож, тав хожсон амжилттай явна. Удахгүй эхлэх плэйоффт амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэн хийж байгаа бөгөөд ерөнхий дасгалжуулагчаар тус сургуулийн багш С.Ерөөлт, туслах дасгалжуулагчаар лигийн тоглогч Баянгол харцага багийн хамгаалагч О.Хүдэрбат нар ажиллаж байна.