ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Богатов Максим Юриевич тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн Бямба гарагт Төмөр замын их сургуульд зочиллоо.Төлөөлөгчдийг ТЗИС-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Баяраа хүлээн авч уулзсан байна. Эрхүүгийн ЗХИС болон ТЗИС-ийн хамтарсан 2+3 хамтарсан хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгамдаад буй асуудлыг ярилцан, цаашид хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх талаар талууд санал солилцсон байна. Мөн ирэх тавдугаар сарын 13-15-нд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулиас зохион байгуулах “Сибирийн бүсийн тээврийн дэд бүтэц” 17 дахь удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ТЗИС-ийн хоёр багшийг оролцуулахаар боллоо. Мөн хоёр их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолтыг мөн сард Эрхүү хотод зохион байгуулах асуудлаар ярилцаж тохирчээ. Уулзалтын үр дүнд ТЗИС-ийн "Жигүүртэн" багийн найман оюутан, хоёр багшийг Эрхүү хотод байх хугацааны байр, хоолны зардлыг Эрхүүгийн Зам харилцааны их сургууль хариуцан даахаар болсон аж.
