Нүүр Үнэ ханш Зэсийн үнэ тонн нь 10000 доллар давлаа
Үнэ ханш

Зэсийн үнэ тонн нь 10000 доллар давлаа

G.Press 1 жилийн өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

Лондоны металлын биржид зэсийн үнэ хоёр гаруй хувиар өсөв

БНХАУ эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхлээд байгаа энэ үед зэсийн үнэ тонн нь 10000 ам.доллар давж, төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллар давлаа. Үл хөдлөх хөрөнгийн уналтыг зогсоож, бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаснаар Лондоны металлын биржид зэсийн үнэ 2 гаруй хувиар өслөө. Энэ нь гурван сарын дээд цэгтээ хүрсэн дүн болж байна. Мөн тус улс томоохон банкнуудын мөнгөний нийлүүлэлтийг 142 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

БНХАУ болон АНУ-ын холбооны нөөцийн банкны шийдвэрүүд ойрын хугацаанд эрэлтийг нэмэгдүүлэхгүй гэж “Toronto Dominion” банкны таваарын стратегич байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.