Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн таамаглалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид голлох аж үйлдвэрийн металл руу хошуурч, зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна.
Дэлхийн үйлдвэрлэлийн салбар өсөлтөд эргэн орох урьдчилсан шинж тэмдгүүд нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн найдварыг төрүүлж байна. Мэдээжийн хэрэг, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар болон бусад гол салбаруудын эрэлтийн талаарх санаа зовоосон асуудал хэвээр байгаа. Гэвч Хятадаас гадна Энэтхэгийн дэд бүтцийн асар их зардал, дэлхийн хиймэл оюун ухааны “галзуурал” зэрэг нь эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна.
Лондоны LME бирж дээр зэсийн үнэ 1.1 хувиар өсөж, тонн нь 9367 ам.доллар болжээ.
Эх сурвалж: Mining.com
