Хятадын хамгийн том металлын худалдаачдын үзэж байгаагаар 2024 онд дэлхийн зэсийн зах зээл нийлүүлэлтийн илүүдэлд орох бөгөөд энэ нь эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой түүхий эдийн үнэ цаашид буурахад нөлөөлөх ажээ.
“Shanghai Wooray Metals Group” компанийн зэсийн худалдааны хэлтсийн дарга Ван Вэй “Бид зэсийн үнийн талаар тийм ч өөдрөг үзэлтэй биш байна. Ирэх жил зах зээл хамгийн сул байх болно” гэв.
Вангийн байр суурь дэлхийн хамгийн том зэсийн зах зээлийг ажиглагчидтай тохирч байгаа юм. Хятадын эдийн засгийн сэргэлт сул байгаа нь металлын ханшид сөргөөр нөлөөлж байна. “Wooray” нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн онд 1700 орчим үйлчлүүлэгчид хоёр сая тонн цэвэршүүлсэн зэс нийлүүлжээ. Энэ нь Хятадын нийт хэрэгцээний 15 орчим хувь юм. Хятад улс 2024 онд 600 мянган тоннын илүүдэлтэй болно гэж Ван таамаглаж байна. Цахилгаан машинд ашиглаж буй зэсийн хэрэглээ энэ онд 600 мянган тонн болж, уламжлалт автомашины хувьд 500 мянган тоннын хэрэглээнээс давж магадгүй гэж тэрбээр үзэж байна. Шанхай дахь зэсийн фьючерс ханш одоогоор нэг тонн нь 67.660 юаньд хүрч байна.
Эх сурвалж: Mining.com