Нүүр Таван толгой ТЗ Зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хянах камер байрлуулав
Таван толгой ТЗ

Зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөнийг хянах камер байрлуулав

G.Press 3 жилийн өмнө 163 үзэлт 0 сэтгэгдэл

       

"Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй төлөвлөх нь” төслийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас ажиглалтын камеруудыг суурилуулжээ.

Эдгээр камерын тусламжтайгаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэллэх, нутаг сэлгэх, ус болон идэш тэжээл хайх зэрэг шилжилт хөдөлгөөний мониторинг хийх боломжтой болно.Улмаар шугаман дэд бүтцийг мал, зэрлэг амьтдад ээлтэй байдлаар төлөвлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай дата мэдээлэлтэй болох ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.