Дэлхийн зах зээлд зэсийн үнэ дээд амжилт тогтоов. Тодруулбал, 2024 оны долдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 5.1990 ам.доллар буюу тонн нь 11.460 ам.долларт хүрч, дээд хэмжээнд хүрсэн байна. Хүрэн металлын ханш 2024 онд 35 хувиар өсөж, сүүлийн хэдэн долоо хоногт хамгийн их өсөлттэй байна.

Голдман Саксын Эрчим хүчний стратеги хариуцсан ахлах ажилтан Жефф Карри “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа "Зэс бол шинэ тос" хэмээжээ. “Currie” зэсийн эрэлтийг 15 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Зэсийн үнэ 1968 оны хоёрдугаар сард 0.72 ам.долларт хүрч дээд цэгтээ хүрсэн бөгөөд тэрхүү шуугиантай жил Макдоналдс анх “Big Mac”-ыг Америкт нэвтрүүлсэн. Хүн бүрийн дуртай дефлятор болох “Big Mac” нь 1968 онд 0.49 ам.долларын үнэтэй байсан. Өнөөдөр “Big Mac” нь 5.99 ам.долларын үнэтэй байна. Карри "Газрын тос 20 ам.доллароос 140 ам.доллар болж долоон дахин өссөн. Үүнтэй адил зэс дараачийн газрын тос болно” гэжээ.

Эх сурвалж: Mining.com