Москва чиглэлийн Хятад Европын галт тэрэг өнөөдөр Жанчхүү өртөөнөөс 10 цаг 10 минутад хөдөлж, Москваг зорьжээ. Энэ бол уг маршрутаар зорчиж байгаа Хятад Европын анхны галт тэрэг болж байна. Энэ маршрут нь Шыжяжуаны олон улсын боомт, мөн Бээжин, Тяньжин, Хэбэйгийн бүсэд Хятад Европын галт тэрэгний чингэлэг тээврийн төв байгуулах, Хэбэй мужийн гадаад худалдааны чансаатай хөгжлийг дэмжих зэрэгт чухал хөшүүрэг болох юм. Жанчхүү, Шыжяжуан зэрэг хотууд нь Хятадын "Бүс ба зам" санаачилга, тэрчлэн чансаатай хөгжлийн шаардлагын дагуу олон улсын бараа тээврийн ачааны галт тэрэгний маршрутыг ийнхүү анх эхлүүллээ. Анхны цуваанд Орост экспортлох автомашины эд анги зэрэг 24 сая юаний үнэ бүхий 430 тонн барааг 110 стандарт чингэлэгээр тээвэрлэж байна. Галт тэрэг Эрээн боомтоор нэвтэрч, 14 хоногт 8800 километр зам туулан Москва хотод очих юм.