Нүүр Видео Замын хэмжээнд бүтээмжийг нэмэгдүүлж хүртээмжийг ханган ажиллаж байна
Видео

Замын хэмжээнд бүтээмжийг нэмэгдүүлж хүртээмжийг ханган ажиллаж байна

G.Press 2 жилийн өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын А/01 тоот тушаалаар хоёр дах жилдээ УБТЗ-ын хэмжээнд Менежментийн тогтолцооны Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж баталгаажуулах ажлууд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн Замын даргын А/01 тушаалаар “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил" болгон зорилт дэвшүүлсэн бөгөөд Замын хэмжээнд тодорхой мэргэжилтэн, сургагч багш нарыг алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгж бүрд бэлтгэн бүтээмжийг нэмэгдүүлж хүртээмжийг ханган ажиллаж байна.

А/01 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаснаар дотоодын болон гадаад сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг ойлгож, үйл явцын тодорхойгүй байдлыг арилгаж аюулгүй байдал, сэтгэл ханамжийг өсөн нэмэгдүүлэх, төлөвлөлтийг оновчлон эрсдэлт цэгүүдийг нарийвчлан тодорхой болгох, байгууллагын тасралтгүй хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талт боломжуудыг бий болгож байгууллагын соёл болгон хөгжүүлэх юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.