Нүүр УБТЗ ХНН Замын хэмжээнд 1703 анхны өвөлжигч сургалтад хамрагдлаа
УБТЗ ХНН

Замын хэмжээнд 1703 анхны өвөлжигч сургалтад хамрагдлаа

G.Press 6 сарын өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ ХНН-ийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах “Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-д нийт 17 чиглэлээр 119 ажил хийхээр тусган ажиллаж байна. Алба, хэлтсээс ирүүлсэн тайланг аравдугаар сарын 23-ны байдлаар нэгтгэж үзэхэд Замын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 98.1 хувь биелэлттэй байна.

Тухайлбал, Зорчигчийн вагон депо есдүгээр сарын 15-26-ны хооронд зорчигчийн 92 вагонд өвлийн тээврийн техник үйлчилгээ, зэхэлт, галын аюулгүй байдлын үзлэг засварын хийж дууссан байна.

   Ачааны вагонууды паркийг өвлийн тээвэрт бэлтгэх хүрээнд 4476 вагонд өвлийн тээврийн үзлэг засварыг бүрэн хийж дуусжээ.

Түүнчлэн, Зорчигч тээврийн албаны харьяа Улаанбаатар зорчигч үйлчилгээний төвийн Тасалбарын төвийн дээврийн засварыг аравдугаар сарын 10-ны өдөр, Төв эмнэлгийн “Булагтай” сувиллын дээврийн засвар 17-ны өдөр бүрэн дууссан байна.

Мөн Хэмжил зүйн төвийн барилга, БЗАҮ-ний ангиН харьяа ЦТБ,  Толгойт ТҮГ,  Замын II ангийн VI хэсгийн барилгыг хэрэглээний цэвэр устай холбох ажлыг техникийн нөхцөлийн дагуу  БЗАҮ-ний анги аравдугаар сарын 14-ны өдөр хийж дуусжээ.

Замын хэмжээнд аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар шинээр ажилд орсон, анхны өвөлжигчийн сургалтыг салбар нэгжүүд тусгай хөтөлбөр боловсруулан хийж дууслаа. Замын аж ахуйн албаны хэмжээнд 371, Дохиолол холбооны албаны хэмжээнд 59, Зорчигч тээврийн албаны хэмжээнд 192, Тээвэр зохион байгуулалтын албаны хэмжээнд 251, Замын даргын ажлын албаны хэмжээнд 55, Вагоны аж ахуйн албаны хэмжээнд 277, Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд 290, Худалдааны албаны албаны хэмжээнд 22, ЭХУХ-ийн төвийн хэмжээнд 50, Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн хэмжээнд 87, Төв эмнэлэг 22, Баянтүмэн тасаг 27 ажилтан буюу нийт 1703 ажилтан анхны өвөлжигч, шинэ ажилтны сургалтад хамрагджээ.

Мөн аравдугаар сарын 23-ны байдлаар УБТЗ-ын нийт ажилтны  90.5 хувь нь 2025 оны ээлжийн амралтаа бүрэн эдэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.