Монгол-Хятадын хилийн хамгийн том боомт болох Замын-Үүд, Эрээнхот боомтоор энэ онд нэг сая гаруй зорчигч нэвтэрчээ. Ингэхдээ хамгийн ихдээ нэг өдөр 8800 хүн зорчиж дээд амжилт тогтоосон байна. Энэ оны нэгдүгээр сарын 8-нд Эрээн хотын өндөр хурдны замын боомт зорчигч хүлээн авч эхэлсэн бол наймдугаар сарын 30-нд түүгээр манай улс олон улсын зорчигч тээврийн галт тэрэг аялуулж эхэлсэн билээ. Мөн тус боомтын орох, гарах хилийн шалган өчигдөр өглөөний 9 цагийн (энэ оны эхний есөн сар) байдлаар 169 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэжээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны хамтын ажиллагаа тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд 2022 онд 12.2 тэрбум долларын өртөг бүхий худалдаа хийсэн. Улмаар 2021- 2022 онд хоёр улсын гадаад худалдаа 34 хувиар өссөн бол өнгөрсөн оны эхний зургаан сартай харьцуулахад энэ оны эхний зургаан сард гадаад худалдаа 62.6 хувиар эрчимтэй нэмэгдсэн байна.