Нүүр УБТЗ ХНН Замын-Үүд - Эрээн боомтын ачаа эргэлт нэмэгдэнэ
УБТЗ ХНН

Замын-Үүд - Эрээн боомтын ачаа эргэлт нэмэгдэнэ

G.Press 3 жилийн өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

Цар тахлын хөл хорио тавигдаж хил нээгдсэнээр хүмүүсийн амьд харилцаа сэргэж, нүүр тулан асуудлаа шийдэх боломж бий болсон нь харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх сайхан боломжуудыг олгож байна.Өнгөрсөн Баасан гарагт ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих Холбоо ба Эрээн хотын Олон улсын худалдааг дэмжих Хорооны төлөөлөгч, тус хорооны дарга н. Цэцэнзориг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Замын-Үүд - Эрээн боомтын галт тэрэг солилцоо, дамжин өнгөрөх тээврийн асуудлаар болон ачаа эргэлтийг түргэтгэх талаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа. Энэ жил гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өмнөх оноосоо 31.9 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнд Монгол-Хятадын төмөр замуудын хамтын ажиллагаа тэр тусмаа Замын-Үүд - Эрээн боомтын тогтвортой үйл ажиллагаа чухал нөлөөтэй юм. Хятадын тал энэ жил Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлж 400 сая юаний хөрөнгө оруулалтын ажил хийснээр Монгол Улсын  экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.