Өнгөрсөн 13-14-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт Замын аж ахуйн албаны харъяа есөн салбар нэгжийн дунд спортын олон төрөлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд сагс, гар бөмбөг, шатар, даам, теннис, дартс, шагайн харваа, олс таталт гэсэн төрлөөр 11 дэх жилдээ уламжлал ёсоор өрсөлдсөн юм. Тэмцээн эцсийн мөчийг хүртэл маш өрсөлдөөнтэй болж, эцсийн дүнг Олс таталтын тэмцээний дүнгээр шийдвэрлэлээ. Ийнхүү нийлбэр дүнгээр Замын II анги энэ удаагийн "Аваргын шилжин явах цом"-ыг гардан авлаа. Тэмцээнд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид, тэр дундаа зохион байгуулсан Замын III ангийн ангийн хамт олонд талархал илэрхийлье. Ирэх жилийн тэмцээнийг Сайншанд дах Замын IV анги зохион байгуулахаар боллоо.
