Нүүр УБТЗ ХНН Замын ерөнхий инженерээр ахлуулсан үзлэг шалгалт хийлээ
УБТЗ ХНН

Замын ерөнхий инженерээр ахлуулсан үзлэг шалгалт хийлээ

G.Press 1 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

Замын даргын 2026 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр А/03 тоот тушаалын дагуу энэ  сарын 9-10-ны өдрүүдэд Чойр зангилааны харьяа Бор-өндөр, Айраг, Олон-Овоо, Чойр зэрэг өртөө, зөрлөгүүдийн салбар нэгжүүдэд ХАБЭА, байгаль орчны чиглэлээр Замын ерөнхий инженерээр ахуулсан комисс хяналт шалгалт хийж, эрсдэлийг бууруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Дээрх тушаалын хүрээнд салбар нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны чиглэлээр төлөвлөгөө гаргаж ISO 9001, ISO 45001, ISO 14001 стандартын оны зорилтыг дэвшүүлсэн.

        Тээвэр зохион байгуулалтын албанаас санаачлан зохион байгуулж байгаа “Ажил эхлэхийн өмнө-ХАБЭА”-г Чойр зангилааны харьяа өртөө, зөрлөгүүд тогтмол ээлжийн зөвлөгөөн бүр дээр хэрэгжүүлж байна. “Ажил эхлэхийн өмнө-ХАБЭА” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилтнуудын бүтээлч санаачилга, зөв хандлага эзэмшүүлэх, ажилтнуудын оролцоог дээшлүүлэх, урамшуулах зорилготой юм. Чойр өртөө аюулыг мэдээлэх хуудсаар мэдээлэл өгсөн 10 ажилтныг 500 мянга, “Ажил эхлэхийн өмнө-ХАБЭА” хөтөлбөрийн хүрээнд 26 ажилтныг 260 мянган төгрөгөөр тус тус урамшуулж сайн туршлага хэрэгжүүлсэн байна.

        Замын аж ахуйн алба нь 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн П/08 тоот тушаалаар “Ажлын байрны соёл-5S” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилчдын сахилга батыг бэхжүүлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажилчдын эрүүл аюулгүй орчинд осол, осолд дөхсөн тохиолдол, үл тохиролгүй ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилготой билээ.  

Энэ нь ажлын байрны оновчтой зохион байгуулалт, стандарт журмыг хэрэгжүүлэх, ажлын чанарыг сайжруулах, сахилга батыг төлөвшүүлэхэд чиглэсэн системчилсэн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулж, ажлыг хөнгөвчлөх, богино хугацаанд бага зардлаар илүү ихийг хийх арга, техник хэрэгслийн цогц гэж болно.

Албаны хэмжээнд 975 ажлын байрны нөхцөлийг сүүлийн зургаан жилийн турш ээлж дараалалтай сайжруулан 1S-767/79 хувь, 2S-584/60 хувь, 3S-386/40 хувийг нь гэрчилгээжүүлснээр менежментийн нэгдсэн тогтолцооны суурь болж 2025 оны байдлаар тус албаны есөн байгууллагын зургаа нь ISO:45001, 9001, 14001 стандартуудыг авсан байгууллагаар тодорлоо. Тодруулбал,

  • 2023 онд Замын II анги ISO:45001, 9001

  • 2024 онд Мод боловсруулах үйлдвэр ISO:45001, 9001, 14001

  • 2025 онд Замын III, IV анги, ISO:45001, 9001, Чулуун завод ISO:45001, 9001, 14001

  • 2026 онд Зам засварын машинт станц ISO:45001, 9001 стандартын гэрчилгээ аваад байна.

Замын III анги нь өнгөрсөн оны тавдугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд жил бүр зохион байгуулагддаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний гуравдугаар чуулга уулзалтад оролцож, Зам тээврийн салбар ангилалд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар тэргүүн байрт шалгарсан. Мөн Монгол Улсын Стандарт хэмжил зүйн төвөөс замын III ангид 2025 онд ISO: 9001, 45001 стандартыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн байгууллагаар тодруулсан тул энэ удаагийн үзлэгээр сайн ажилласан ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

        Түүнчлэн, Замын ерөнхий инженерээр ахлуулсан комисс Чулуун заводын Олон-Овоо-2 ордын нэгдүгээр бутлан ангилах шугамын үйл ажиллагаатай танилцлаа. Тус орд ашиглалтад орсноор үйлдвэрлэлтийн хүчин чадлыг 15-20 хувиар нэмэгдүүлэн өөрийн өртгийг 25-30 хувиар бууруулж, щебень үйлдвэрлэж эхлээд байна. Чулуун заводын хамт олон энэ онд ХАБЭА-г ханган ажиллах чиглэлээр таван бүлэг 25 заалттай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Оны эхний улирлын төлөвлөгөөний гүйцэтгэл 100 хувь биелжээ. ХАБЭА-н ажилтны сургалтыг зохион байгуулахад 98 ажилтан хамрагдсан байна. Нийт ажилтан шалгалтад хамрагдан 93 хувиар үнэлэгдэж сертификат авсан байна. Мөн ХАБЭА-н сарын аяны хүрээнд ажлын хувцас, тоосноос хамгаалах шил, маск, каск бүрэн олгожээ.

С.Угтахбадар

Замын аж ахуйн албаны ХАБЭА хариуцсан инженер

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.