Нүүр УБТЗ ХНН Замын дарга Хятадын төмөр замын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УБТЗ ХНН

Замын дарга Хятадын төмөр замын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

G.Press 3 жилийн өмнө 165 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-ын China Railway Group limited "CRSG" группын дэд захирал Ду Шэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус групп нь тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Бээжинд төвтэй төрийн өмчит тус компани нь дотооддоо Бээжин-Шанхай, Бээжин-Гуанжоугийн өндөр хурдны төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд оролцсон төдийгүй, Вьетнам, Камбож, Тайланд, Филиппин, Пакистан, Ирак, Гвиней, Зимбабве, Гана зэрэг ази, африкийн олон орнуудад томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. "CRSG" группын дэд захирал Ду Шэн уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжих төмөр замын томоохон төсөл хөтөлбөрт оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.