Нүүр Спорт Замын дарга "Монгол Улсын гавъяат тамирчин"-д баяр хүргэлээ
Спорт

Замын дарга "Монгол Улсын гавъяат тамирчин"-д баяр хүргэлээ

G.Press 2 жилийн өмнө 193 үзэлт 0 сэтгэгдэл

 

"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн Үндэсний их баяр наадам, улсын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд олон удаа өндөр амжилт гаргасан Зорчигч тээврийн албаны Вагон хүлээн авах инженер, Монгол Улсын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах дархан мэргэн Б.Шинэнбаярыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Б.Шинэнбаяр нь 2002 оноос өнөөг хүртэл УБТЗ-д ажиллах хугацаандаа Үндэсний их баяр наадам, улсын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнүүдэд 12 удаа түрүүлж, 16 удаа үзүүрлэсэн үнэмлэхүй дээд амжилтыг үзүүлж одоогоор эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Шинэнбаярт "Монгол Улсын гавъяат тамирчин" цол олгосон.

"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Б.Шинэнбаярт "Монгол Улсын гавъяат тамирчин" хэмээх эрхэм дээд алдрыг хүртсэнд нь баяр хүргээд дурсгалын зүйл гардуулж, ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.