Манай улсын импортоор орж ирсэн нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч буулгадаг гол өртөө болох Толгойт өртөө энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэсээ 14 хувиар илүү их нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авчээ. Шатахууны хангалттай холбоотой тус өртөөний үйл ажиллагаанаас шалтгаалсан доголдол гараагүй байна.
Толгойт дахь замын аж ахуйн сургалтын төв 2002 оноос хойш 128 дахь төгсөлтөө хийгээд байна. Нэг удаадаа 25 замчдыг давтан бэлтгэдэг тус сургалтын төвд замын төрөл бүрийн мэргэжилтэй ажилтнууд мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг. Тус төвийн сургалтын орчин нөхцөл жилэээс жилд дээшилж байгаа нь үзлэгийн үеэр харагдаж байлаа.
Сонсголонгийн II км-ийн гармын аюулгүй байдлыг хангахын тулд дохиоллын зохицуулалттай байсныг жижүүрийн зохицуулалттай болгох ажлын хүрээнд гармын жижүүрийн байрыг барьж байгаатай үзлэгийн комисс танилцлаа. Урьд нь тус гармын дохиоллын байгууламжийг сайжруулсан боловч тус гарам дээр гарах осол зөрчил буурахгүй байсан юм.
АБТЭМА 2025 оны эхний есөн сарын байдлаар 647.900 тонн ачаа боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 87.000 тонноор дутуу байна.
Үзлэгийн үеэр АБТЭМА-гийн харьяа Толгойт дахь ачиж буулгах талбайн ашиглалтыг сайжруулах асуудал хөндөгдөж яригдлаа. Тус талбайд аюултай ачаа болон төмөр арматур гэсэн цөөхөн тооны ачаа буулгадаг. Бусад төрлийн ачааг буулгахад учирч байгаа саад бэрхшээлийн талаар ярилцлаа.
Толгойт дахь ТҮГ-ын ахлах вагон үзэгч Б.Загд-Очир УБТЗ-д 32 жил тасралтгүй ажиллаад замын даргын үзлэгийн үеэр сүүлчийн алтан гараагаа хийж байгаагаа замын даргын үзлэгийн комисст илтгэв. Гавьяаны амралтдаа гарч байгаа түүнд замын удирдлагын өмнөөс Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн талархал илэрхийлээд амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
