Нүүр Спорт Замын аварга шалгаруулах Үндэсний сурын харваан тэмцээн амжилттай явагдаж өндөрл...
Спорт

Замын аварга шалгаруулах Үндэсний сурын харваан тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

G.Press 2 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Замын аварга шалгаруулах Үндэсний сурын харваан тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнийг нээж Замчин Спорт Хорооны дарга С.Ерөөлт үг хэлэн эхлүүллээ. Энэхүү тэмцээнд 40 гаруй харваачид оролцжээ.

УБТЗ ХНН-ийн 2023 оны "Үндэсний Сурын Харваа"-ны Замын Аварга шалгаруулах тэмцээнд УБ Татах хэсгийн Техник Үзлэгийн Цехийн засварчин Б. Баянжаргал "ТЭРГҮҮН" байр, Ашиглалтын наймдугаар цувааны залуу харваач Л. Бямбасамбуу "ДЭД" байр эзэлжээ. 

- эрэгтэй

1-р байр Б.Баянжаргал УБ татах хэсэг /40-32/

2-р байр Л.Бямбасамбуу УБ татах хэсэг  /40-30/

3-р байр Б.Золзаяа АБТЭМА /40-28/

4-р байр Ж.Ган-Өлзий Сайншанд /40-27/

5-р байр Э.Төгөлдөр Вагон ашиглалтын депо  /40-26/

- эмэгтэй

1-р байр Б.Сувданчимэг Төв эмнэлэг  /40-30/

2-р байр Д.Цэцэгсүрэн Замын-Үүд өртөө /40-25/

3-р байр Э.Сайханчимэг Сайншанд худалдааны төв /40-24/

4-р байр Т.Дуламсүрэн Хүүхдийн сектор /40-23/

5-р байр Ш.Цэвэлмаа Зорчигчийн вагон депо  /40-23/

Шилдэг харваач

Л.Булгантамир Замын нэгдүгээр анги  /эр 4-3/

М.Оюунзул Сайншанд өртөө /эм 4-3/

Шилдэг уухайч

Ж.Ган-Өлзий Дохиолол холбооны -3

Ш.Цэвэлмаа Зорчигчийн вагон депо 

 нар тус тус шалгарлаа. Нийт харваачиддаа баяр хүргэе. Сум нь мэргэн, хараа хурц байг ээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.