УБТЗ-ын энэ оны тэмцээн уралдаан зохион байгуулах төлөвлөгөөний дагуу МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо өөрийн нэрэмжит шагайн харвааны аварга шалгаруулах “Эв нэгдэл тойром харваа”-г Соёл, спорт, аялал жуулчлалын төвтэй хамтран энэ сарын 25, 26-нд зохион байгуулахаар болжээ. Хөлийн голд болох уг тэмцээнд тойром харваа буюу багийн, тэмцээн харваа GZ PRESS буюу хувийн гэсэн хоёр төрлөөр төмөр замчид хоёр өдрийн турш өрсөлдөх юм байна. Аварга шалгаруулах уг тэмцээнд оролцох хүсэлтэй баг тамирчдыг 24 нийг дуустал бүртгэх аж. Харин оролцох тамирчид заавал ажлын газрын үнэмлэх болон бусад холбогдох баримт бичигтэй ирэх бол Хамтын гэрээнд заасны дагуу тэдэнд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох юм байна.
