Нүүр Гадаадын төмөр зам Замчид зам төмрийг шатамхай шингэн ашиглан халааж аюулгүй байдлаа хангадаг
Гадаадын төмөр зам

Замчид зам төмрийг шатамхай шингэн ашиглан халааж аюулгүй байдлаа хангадаг

G.Press 1 жилийн өмнө 151 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өвлийн улиралд Америкийн төмөр замд нэгэн сонирхолтой зам засварын ажлыг гүйцэтгэдэг байна.

ТЭД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Хүйтний улиралд аливаа металл эдлэлд агших процесс ажиглагддаг. Энэ нь, зам төмөрт ч адил үйлчилнэ. Уг процесс зам төмрийг холбосон боолтод ачаалал үүсгэдэг аж. Ийм үед зам төмөрт ирэх даралт нэмэгдвэл боолт тасарч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой гологдол гарах нөхцөл бүрддэг.

ҮҮНИЙГ ХЭРХЭН ЗАСДАГ ВЭ?

Тэгвэл замчид зам төмрийг шатамхай шингэн ашиглан халааж, тэлэх, шинэ боолт суурилуулахаас гадна замын техникийн бүрэн бүтэн байдлыг сэргээдэг гэнэ.

Энэ бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа барааг аюулгүй тээвэрлэх олон арга замын зөвхөн нэг нь юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.