ЗТХЯ 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ тооцох жил болгох зорилт дэвшүүлсэн.  “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг бүрэн цахимжуулах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулахаар тус яамны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Д.Гэрэлням, хэлтсийн шинжээч, мэргэжилтнүүд  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга К. В. Асланав болон тус албаны албан хаагчидтай өнгөрсөн Пүрэв гарагт уулзлаа. Уулзалтаар “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг бүрэн цахимжуулах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, төмөр замын салбарт мэдээллийн технологийн дэвшилтэд үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр дараах асуудлын хүрээнд мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тогтлоо. -Салбарын нэгдсэн платформд мэдээлэл дамжуулах ажлыг үргэлжлүүлж мэдээллийг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүний нөөцийн болон ачаа тээврийн мэдээлэл

-E-logistics.mn системийн ашиглалт, хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох системийг ашиглаж мэдээлэл боловсруулах, хэрэглэгчдэд мэдээлэл дамжуулах;

-E-transport төвийг ашиглалтад оруулахад тоног төхөөрөмжийг шийдэх боломж;

-Суурь бүтэц эзэмшигч бусад байгууллагуудад мэдээллийн системийн тусламж дэмжлэг үзүүлэх;

-Цаашид хөгжлийн чиг баримжаа, ойрын 5  10 жилд хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд;

-RFID стандарт ISO 18000 6 багц стандарт/ хэлэлцүүлэгт оролцуулах/

-Төмөр замын орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх, Үндэсний орон зайн мэдээллийн системд мэдээлэл оруулах;

-Google transit системийн ашиглалт, Welcome to Mongolia арга хэмжээнд ашиглах;

-5G сүлжээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох;

-“УБТЗ” ХНН дээр байгуулагдаад байгаа үйлчилгээ үйл ажиллагааны цахимжуулалтыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөнд санал тусгах зэрэг багтсан байна.