2023.09.01
”ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Аймгууд болон боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, авто замын таван босоо коридортой болох ажил энэ онд эхэлнэ.
2023.09.02
СТРАТЕГИЙН ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЛЭЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзаж, стратегийн онцгой ач холбогдолтой төмөр замын төслүүдийг идэвхжүүлэх чиглэлээр хэлэлцлээ.
2023.09.04
УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ҮЙЛЧИЛГЭЭГ СЭРГЭЭЛЭЭ
2023.09.04
811 ВАГОНЫГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР БҮРЭН ХҮЛЭЭН АВЧ ДУУСЛАА
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
2023.09.06
ВАШИНГТОН, ЧИКАГО ХОТ РУУ ТУРКИШ ЭЙРЛАЙНСТАЙ ХАМТАРСАН НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж, тийз борлуулалтаа эхлүүллээ.
2023.09.06
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, хөрөнгө оруулагчдад дэд бүтцийн төслүүдээ танилцууллаа.
2023.09.07
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
2023.09.08
ГУРВАН УЛС ДАМНАСАН ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүд-Улаанбаатар, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдэв.
2023.09.10
ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Ляонин мужид ажиллалаа. Тус мужийн дарга Ли Лэ Чинтай уулзан зам, тээврийн дэд бүтцийн төслүүдээ танилцуулж, хамтран ажиллахыг урилаа.
2023.09.10
ЖИНЖӨУ БООМТОД АЖИЛЛАЛАА
Тяньжин боомтод үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгах, ачааллыг бууруулах зорилгоор ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Ляонин муж, Жинжөү боомтод ажиллалаа. Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь жилд 100 сая тонн ачаа, 1 сая 100 мянган чингэлэг боловсруулах хүчин чадалтай.
2023.09.11
МАНДАЛГОВЬ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОНО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Дундговь аймагт ажиллах үеэр Мандалговь-Чойр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд эхлүүлэхээр боллоо.
2023.09.13
ХИЛ ДАМНАСАН БООМТУУДЫН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын дэлгэмэл урт нарийн цариг 19.3, өргөн цариг 30.7 км, 2024-2029 онд жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой. Доод бүтцийн барилга угсралт, гүүр хоолой, терминалын талбайн ажил, эрчим хүч хангамж зэрэг барилгын ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байна.
2023.09.13
АНУ-РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлэлцээрийг эцэслэн баталж, 2024 онд шууд нислэг үйлдэх боломжтой болголоо.
2023.09.13
УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ЗАСВАРЛАХ ХӨРӨНГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, 2024 онд их засвар хийхээр болов.
2023.09.13
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧНЭЭ БНСУ-Д БЭЛТГЭНЭ
Аэро Монголиа ХХК Иргэний Агаарын Тээврийн салбарын боловсон хүчин, чадавхыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын сурч боловсрох таатай орчин, гарцыг илүү нээлттэй болгох зорилгоор БНСУ-ын Сэхан Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, бүхээгийн ажилтан, нисгэгч болон нарийн мэргэжлийн инженер бэлтгэхээр боллоо.
2023.09.14
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ШИНЭЧЛЭХ НИЙТ ТАВАН БАГЦЫН АЖЛЫН БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 87.05 ХУВЬТАЙ БАЙНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар Дархан-Уул аймагт ажиллалаа.
2023.09.14
ТЭЭВРИЙН БОДЛОГОД УХААЛАГ ТЭЭВРИЙН ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн яам болон НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс хамтран “Тээврийн бодлого, стратегид ухаалаг тээврийн технологи, Их өгөгдлийг ашиглах чадавхыг бэхжүүлэх” олон улсын семинар боллоо.
2023.09.15
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ И-МОНГОЛИА СИСТЕМД БАЙРШЛАА
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ и-монголиа системд байршиж, төрийн үйлчилгээг иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хурдан шуурхай авах боломжтой боллоо.
2023.09.16
ХҮННҮ ЭЙР КОМПАНИ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН Е190 АГААРЫН ХӨЛГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Хүннү Эйр компани өөрийн эзэмшлийн Е190 агаарын хөлгөө хүлээн авч, олон улс болон орон нутгийн нислэгүүдийн тоо, чиглэлүүдээ нэмснээр Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлд илүү хувь нэмэр оруулах боломжтой юм.
2023.09.18
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ
“Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргаад байна.
2023.09.19
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоногоор хадгалдаг боллоо. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэж байсан авто машины дугаараа авч үлдээд, дараагийн машиндаа байршуулах боломж бүрдэж байна.
2023.09.21
БАЯНХОНГОР-ШАРГАЛЖУУТ ХҮРТЭЛ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ БОЛНО
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллах үеэрээ “Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам” төслийг хоёр жилд багтаан дуусгах, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо.
2023.09.21
ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДЛЫН ХӨӨРЧ, БУУХ ЗУРВАСЫГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдэл үүсэж, хүчитгэх шаардлагатай болсон тул тогтмол нислэгүүдэд саад учруулахгүй, цагийн хуваарийн дагуу засварлаж байна.
2023.09.21
ТЯНЬЖИН БООМТЫН ТҮГЖРЭЛИЙГ ТАЙЛНА
Тяньжинаас Улаанбаатар хүртэл тээврийн үнэ, тарифыг бууруулах, Дуньзьян дахь10 га газарт ачаа тээврийн терминал байгуулах, Замын-Үүд өртөөнд хуурай боомт байгуулах ажлуудыг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.
2023.09.22
АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН АН-4 ЧИГЛЭЛИЙН АВТОТЭЭВРИЙН КОРИДОР НЭЭГДЛЭЭ
Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4 чиглэлийн автотээврийн коридорыг нээж, туршилтын тээвэрлэлт эхэллээ.
2023.09.23
БУЛГАН БООМТООР ГУРВАН УЛСЫН ТЭЭВЭР ЭХЭЛЛЭЭ
“Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр Ховд аймгийн Булган боомтоор амжилттай нэвтэрч, нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж эхэллээ.
2023.09.25
”ДЭЛХИЙН ТОГТВОРТОЙ ТЭЭВЭР" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САНДАГИЙН БЯМБАЦОГТ ОРОЛЦЛОО
БНХАУ-д болсон Дэлхийн тогтвортой тээвэр чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн ЗТХ-ийн сайд оролцож, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтууд болон дэд бүтцийн төслүүдээ танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.
2023.09.25
МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ХЯТАДААР ДАМЖИН АЗИ, ЕВРОП РУУ ТЭЭВЭР ХИЙНЭ
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, гуравдагч улс руу тээвэр хийх, 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөххот болон бусад хотууд руу тээвэрлэх боломжтой болж байна.
2023.09.26
ХЯТАД-ЕВРОПЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ БОЛЛОО
БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюнганг хотноо болсон форумд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар оролцож, “Монгол Улсын Засгийн газраас Ази, Европыг холбосон ачаа тээврийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, төлөвлөлтийн талаар танилцууллаа.
2023.09.26
ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМААС УЛЬХАН БООМТ ЧИГЛЭЛИЙН 50 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг 2024 оны 11 дүгээр сард улсын ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Замын чиг сэргээх, ухмал, далан, түр зам барих, карьерын хайгуул хийх зэрэг ажил гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 12.4 хувийн гүйцэтгэлтэй байна
2023.09.29
МИАТ ТӨХК ДОЛООН ЧИГЛЭЛД НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН ҮНЭЭ ХЯМДРУУЛЛАА
Тодруулбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг 1,189,600 төгрөгөөс 881 мянган төгрөг болж, 26 хувиар бууруулжээ. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ дунжаар 10-15 хувиар бууруулаад байна.