Нүүр ЗТХЯам Зам тээврийн сайдын ээлжит шуурхай болов
ЗТХЯам

Зам тээврийн сайдын ээлжит шуурхай болов

G.Press 14 цагийн өмнө 20 үзэлт 0 сэтгэгдэл

Өчигдөр болсон шуурхай хурлаас салбарын цаг үеийн асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэлийг өглөө.

Дэлхий дахинд болон бүс нутагт нефтийн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа тул байгууллага тус бүр шатахуун түлшний нөөцөө бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц болон цаашдын хэрэгцээт шатахууны тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг сануулав.

”Наадмын маргааш намар” гэдэг. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэр, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх ажил удахгүй эхлэх тул УБТЗ бэлтгэл ажлыг эртнээс хангахыг үүрэг болголоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.