Нүүр ЗТХЯам Зам тээврийн сайд Хятадад айлчилж байна
ЗТХЯам

Зам тээврийн сайд Хятадад айлчилж байна

G.Press 9 сарын өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр өчигдөр  ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин, орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев нартай уулзсан байна.  ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин энэ оны долдугаар сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтынхаа эхэнд ОХУ-ын Тээврийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Хоёр улсын сайд нар Монгол, Орос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурийг эзэлж буй тээврийн салбарын талаар харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх тухай дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.