Нүүр ЗТХЯам Зам тээврийн сайд шуурхай хуралдлаа
ЗТХЯам

Зам тээврийн сайд шуурхай хуралдлаа

G.Press 9 сарын өмнө 145 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан Даваа гарагт боллоо.

 Хурлаар  ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо их орж, үер ус бууж байгаатай холбогдуулан тээврийн салбарын бүх байгууллагын дарга удирдлагуудад цаг агаарын байдал, бороо үер уснаас үүдэлтэй авто замын эвдрэл гэмтэл нэмэгдэх, авто зам, төмөр зам үер усанд угаагдах, зорчих хэсэг хязгаарлагдах, онгоцны нислэгийн цаг хоцрох саатах, орон нутгийн замд осол аваар гарах зэрэг гэнэтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Зам тээврийн сайд онцгойлон анхаарууллаа.

 Мөн байгууллагын удирдлагууд тус бүртээ байгууллагын болон салбарын дотоод зохион байгуулалтад анхаарч ажиллах, цаг агаар болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг үеийн шуурхай мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллахыг үүрэг болгожээ.

 Түүнчлэн Зам, тээврийн яамны харьяа байгууллагууд салбар тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах, өвөлжилтийн бэлтгэлийг төлөвлөгөөнд заасан хугацаанд бүрэн хангаж, ажлаа эрчимжүүлэхийг сануулав.

 Салбарын сайд шуурхай хуралдаанд харьяа газрын удирдлагууд 98 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүр төлөвлөгөөт ажлын явц болон тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.