Зам тээврийн Яамны салбар бүрийн онцлох таван ажлыг тодруулсан байна. Уг таван ажилд,

1. Ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлсэн

2. Орос Монгол Хятад гурван улсын Эдийн засгийн төмөр замын төв коридорын Монголын талын ТЭЗҮ-г боловсруулж дуусгасан

3. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэгдүүлсэн

4. УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлсэн

5. Гашуунсухайт өртөөний ТНАЛТ ашиглалтанд оруулсан гэсэн таван ажлаас УБТЗ ХНН-ын гүйцэтгэсэн болон оролцсон дөрвөн ажлыг онцлох ажлаар нэрлэсэн юм.

Тэгвэл Зам Тээврийн Яам дээр дээрхи салбар бүрийн онцлох ажлуудыг дүгнээд  ЗТЯ-ны онцлох 10 ажлыг эрэмблэн нийтэд зарлажээ. Уг 10 ажилд Агаарын тээврийн салбарын хоёр, төмөр замын салбарын гурав, авто замын салбарын хоёр, нийгмийн чиглэлийн гурван ажлыг тус тус нэрлэжээ.  ОНЦЛОХ 10 ажлын Төмөр замын салбарын 3 ажилд УБТЗ ХНН тодорхой хэмжээгээр  бүрэн оролцжээ. Тухайлбал, "Хил холболтын төмөр замын төслийг эрчимжүүлсэн" гэсэн онцлох ажилд "2024 онд “Замын-Үүд-Эрээн” боомтын нарийн царигийн өртөөг өргөтгөж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв. Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг өргөтгөж, чингэлгийн талбайг шинээр байгуулан хилийн хоёр дахь гол замыг холбосноор ачаа боловсруулах хүчин чадал хоногт 419 вагон байсан бол 622 болон нэмэгдэж, нарийн царигаар хүлээн авах галт тэрэг солилцоо хоногт найм байсан бол 12 хүртэлх галт тэрэг солилцох боломж бүрдэж, импортын ачаа тээвэрлэлт хурдан шуурхай болно" гэж дурдсан байна.  Мөн УБТЗ-ын Төслийн нэгжийн боловсруулсан ТЭЗҮ буюу Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх ТЭЗҮ-г онцлох ажлаар тодруулсан байна. "Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүллээ" гэсэн онцлох ажилд УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлж таван зүтгүүр худалдан авч ашиглалтанд оруулсан талаар тус тус дурьджээ. Ийнхүү 2024 оны Зам тээврийн яамны ОНЦЛОХ 10 ажилд Төмөр замын салбараас орсон гурван ажилд гурвууланд нь УБТЗ ХНН-ийн гүйцэтгэсэн ажлууд 1,4,5 дугаарт эрэмблэгдэж онцлогджээ.