Төмөр замын дээд сургууль, Төмөр замын Политехникийн коллежийн I курсийн оюутнууд, Ганзам 20, 73 дугаар сургуулийн Төмөр замын чиглүүлэх сургалттай 12 дугаар ангийн сурагч нарт Монгол улсын Зам тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулах уулзалт хийв. Энэ удаагийн уулзалтаар Монгол улсын тээврийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ, хүний нөөц, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах заавар зөвлөмжийг Оросын соёл, шинжлэх ухааны төвийн мэргэжилтэн танилцууллаа.