Нүүр Гадаадын төмөр зам Зам таныг хүлээж байна
Гадаадын төмөр зам

Зам таныг хүлээж байна

G.Press 5 сарын өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын орлогч, Дорнод Сибирийн төмөр замын дарга Василий Фролов Эрхүүгийн Төмөр замын тээврийн их сургуулийн оюутнуудад Зүүн полигон хөгжлийн төслийн үр дүн, цаашдын зорилтын талаар лекц уншлаа.

Зүүн полигон хөгжүүлэх төсөл бол ОХУ-ын төмөр замын хамгийн том, өргөн хүрээтэй хөрөнгө оруулалтын хөтөлбөр юм хэмээн тэрээр онцлоод анхны хоёр үе шат амжилттай хэрэгжсэн нь улсын Засгийн газар энэ чиглэлийг бэхжүүлэх талаар гаргасан шийдвэрийн зөвийг нотолж байна гэлээ. Мөн гуравдугаар үе шатны ажил “Today's students” хөтөлбөр ирээдүйд БАМ-ын шинэ дэд бүтэц дээр ажиллах мэргэжилтнүүдэд асар их боломж, карьерыг нээж өгнө гэж онцоллоо.

Түүний хэлснээр Зүүн полигон бол улсын эдийн засгийн аюулгүй байдлын стратегийн тулгуур бөгөөд төмөр замыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн ачаа тээврийг нэмэгдүүлэх бус, харин байгалийн баялаг бүхий бүс нутгийг хөгжүүлж, олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэх чухал хүчин зүйл юм. 2013 он хүртэл Зүүн полигон дахь экспортын тээвэр жилд 100 сая тоннд ч хүрдэггүй басан бол эхний үе шат хэрэгжсэний дараа 144 сая тонн, энэ жил 180 сая тонныг тээвэрлэх боломжтой болсон. Харин гуравдугаар шат бүрэн хэрэгжсэний дараа БАМ хоёр замтай болж, жилд дахин 90 сая тонноор нэмэгдэнэ. Энэ хэмжээний шинэ дэд бүтэц, зүтгүүрийн аж ахуй, эрчим хүчний ажлуудыг даахын тулд олон мэргэжилтэн шаардлагатай. Энэ чиглэлд маш том үүрэг гүйцэтгэж буй Эрхүүгийн төмөр замын их сургуульд би талархаж байна» хэмээн Василий Фролов багш, оюутнуудад хандан хэлэв.

Ажилд орох боломж, залуусын карьерын өсөлтийн талаарх асуултуудад Зүүн Сибирийн төмөр замын Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Оксана Володина дэлгэрэнгүй хариулав. Тэрбээр, «БАМ дээр залуучуудад асар их ирээдүй бий. Компанийн зүгээс орон сууцны асуудлыг шийдэх, хойд бүсийн нэмэгдэл бодох, нийгмийн олон хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлдэг. Байгал–Амур болон Транссибирийн шугам зам дагуух ажлууд цаг уур, геологийн хувьд хүнд нөхцөлтэй ч энэ бол үнэлж баршгүй туршлага, өндөр цалин, дэвших боломж олгодог» хэмээн ярьжээ.

 

Гудок сонин

Александр Богачёв

 

 


Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.