Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын I орлогч дарга О.А.Казаков удирдлаа. 25 дахь долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 18-ны 20.57 цагт Амгалан Улаанбаатар-1 хоорондын замын V зуутад 2ТЭ116УМ-017Б илчит тэрэгтэй 2657 дугаар галт тэрэг зам дээр буйдан байсан тул яаралтай тоормос хийж зогссон байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.5-9 галт тэрэг солилцжээ. Тэгвэл чингэлгийн 82 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар илүү, оны эхнээс нийт 1846 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 157 галт тэргээр давсан үзүүлэлт боллоо. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2514, импортын 751 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 451 чингэлгээр давсан бол импорт 260 чингэлгээр дутуу байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх Дутагдлын хувьд зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон тав, Замын аж ахуйн албанд нэг, бусдаар тооцогдсон зургаа, нийт 12 гарчээ. Гологдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хоёр нэгжээр өсөж, дутагдал 13 нэгжээр буурчээ. Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 18-ныг дуустал 16450.6 мянган тонн ачаа тээвэрлэж, 107.2 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 1111.6 мянган тонноор илүү. Оны эхнээс 11639.5 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 105.9 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөнөөс 653.3 мянган тонноор илүү байна. Буулгалтын хувьд тайлант долоо хоногт 5101 вагон буулгаж, хоногт дунджаар 40 вагон илүү буулгажээ. Орон нутгийн 213800, транзит 118600, экспорт 223800, импорт 80900 тонн буюу нийт 637100 тонн ачаа тээвэрлэжээ. Орон нутгийн нүүрс ачилтын хувьд “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 40 вагон дутуу буюу 2012 вагон ачсан байна. Харин “Шивээ-Овоо” ХК таван вагон илүү буюу 1391, “Эрдэнэт” үйлдвэр 33 вагон илүү буюу 417 вагон ачсан бол “Шарын гол” ХК төлөвлөгөөний дагуу 897 вагон ачжээ. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 39.58 км/цагаар, галт тэрэгний дундаж жин 3290.2 тонноор, зүтгүүрийн бүтээмж 1506.1 мянган бохир тонн/км-ээр, вагон эргэлт 4.1 хоногоор тус тус биелэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 18 галт тэрэг 1332 минут зогссон байна. Галт тэрэг солилцоо Замын-Үүд Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 117 галт тэрэг /хоногт дунджаар 761 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /734.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.7 галт тэрэг болов. Нарийн царигаар 57 галт тэрэг /447.2 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /462.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.1-8.2 галт тэрэг боллоо. Сүхбаатар-Наушкиар өмнөх долоо хоногоос эрс өсөж 63 галт тэрэг /366.8 вагон/ хүлээн авч, 60 галт тэрэг /370.7 транзит 457 чингэлэг, 3281 вагон ачаа байгаа аж. Вагон ачааг төрлөөр нь авч үзвэл төмрийн хүдэр 2046, жонш 350, зэсийн баяжмал 92, нүүрс 793 вагон байна. Энэ сарын 15, 19-ний өдрүүдэд Цагаанхяр-Чулуут хоорондын замд зам шинэчлэлтийн цонхны ажлыг хуваарийн дагуу амжилттай зохион байгуулжээ. Түүнчлэн, нэгдсэн хурал дээр зүтгүүрийн аж ахуйн алба, вагоны аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцууллаа. А.В.Мальцев даргын танилцуулснаар оны эхнээс зүтгүүрийн гүйлт, бүтээмж гэхчлэн төлөвлөгөөт бүх тоон үзүүлэлт биелсэн байна. Одоогоор түлшний үлдэгдэл 3000 тонн байгаа бол 1033 тонн шатахуун удахгүй буухаар замд яваа аж. вагоны аж ахуйн албаны хувьд тайлант долоо хоногт УБТЗ-ын 45, хувийн хэвшлийн ес, нийт 54 ачааны вагон засварлажээ. Тус албаны дарга Л.Болд “Өнгөрсөн онд Ерөнхий хорооноос 50 вагон актлах шийдвэр гарсан. Дээр нь бид 61 вагоныг актлуулах материалыг Санхүү албаар шалгуулж дууссан бол нэмээд 200 вагоны баримт материал бүрдүүлэн өгч шалгуулж байна. Үндсэндээ 310 вагон боллоо. Цаана актлах 305 вагон үлдсэн. Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод 200 вагон дугуйн дээрээс нь буулгаад байна. Ингэснээр ирэх өвлийн нүүрсний тээвэрт их том хүндрэл учрах нь. Тиймээс ачааны вагон хэдийг хэрхэн худалдаж авах, хэдийг нь хаанаас түрээслэх талд Замын удирдлагууд яаралтай анхаарч, шийдвэрлэж өгнө үү” гэв. Мөн Их барилга, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Баярмагнай ирэх оны их барилга, их засвараар хийх ажил, хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа материалын саналыг долдугаар сарын 25-наас өмнө албад нэгтгэж өгөхийг санууллаа. Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков нийт удирдлагуудад ажлаа илүү сайжруулах, холбогдох албад зам шинэчлэлийг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, ГТХАБ-д онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
М.НАРАНБОЛД
