Индонезийн Жакарта-Бандунг хурдны төмөр замын Караванг буудал 24-нд албан ёсоор ашиглалтад оров. Ингэснээр Жакарта-Бандунг хурдны төмөр замын бүх буудлууд ажиллаж эхэлсэн байна.
Ашиглалтад оруулах ёслол дээр, Индонезийн Дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн сайд Агус Гумиванг Картасасмита хэлэхдээ: “Жакарта-Бандунг хурдны төмөр зам нь Индонез, Хятадын нягт хамтын ажиллагааны бэлэг тэмдэг юм. Ирээдүйд хоёр тал хамтын ажиллагаагаа улам ч бэхжүүлж, хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг урагш ахиулахыг хүсэж байна” гэжээ.
Агус Гумиванг Картасасмита хэлэхдээ, Жакарта-Бандунг хурдны төмөр зам нь бүс нутгийн тээврийн үр ашгийг илт дээшлүүлсэн. “Жакартагийн Халим буудлаас Караванг буудал хүрэхэд машинаар зорчиход 1.5 цаг зарцуулдаг бол, харин хурдны галт тэргээр ердөө 15 минут зарцуулна” гэв. Караванг буудал ашиглалтад орсноор, орон нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц болно гэдгийг тэрбээр онцоллоо.
Индонезийн Хятадын хурдны галт тэрэгний компанийн гүйцэтгэх захирал Двияна Сламет Ривади ашиглалтад оруулах ёслол дээр хэлэхдээ, 2023 оны 10 дугаар сарын 17-нд ашиглалтад орсноос хойш Жакарта-Бандунг хурдны төмөр зам нийт 7 сая зорчигч зөөвөрлөсөн гэв.