Замын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Забайкальск станцыг өргөтгөхөөр төлөвлөж байна. Цаашид хилийн төмөр замын уулзварын ачаа эргэлт хоёр дахин өсөх магадлалтай.
Евросиб группын ерөнхийлөгч Дмитрий Никитин Забайкальск станцыг зэргэлдээх Мациевская станцтай нэгтгэхийг санал болгож байна. "Забайкальск станц аль хэдийн Мациевскаяд ойртсон, гэхдээ өнөөдөр эдгээр нь хоёр өөр станц, хоёр өөр тарифтай байна" гэж “Тээврийн долоо хоног-2023” дээр хэлсэн үгэндээ дурьджээ.
Тусдаа хоёр станцыг нэг станцын паркийн системд нэгтгэснээр эдгээр станцуудын вагоныг хаяглахад тулгардаг бэрхшээлүүд нь арилах аж. Түүнчлэн, хилийн уулзварт Хятад улстай хийх тээврийг хөгжүүлэхийн тулд 1435 мм өргөнтэй замыг сунгах шаардлагатай байна. "Нарийн царигийг Мациевская руу татаж, давхар замтай болгох хэрэгтэй" ч хэмээн ярьжээ. Забайкальскийн төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын одоогийн жилийн даацыг цаашид 17 сая тонноос 36 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.