Хүн нэг байрлалдаа удаан хугацаагаар байх, унтах үедээ толгойгоо эвгүй байрлуулах, байнгын суугаа ажил, хүзүү орчмын булчингийн хэт ачаалал, спортоос үүдэлтэй шөрмөс сунах, хүзүүнд хэт даралт өгөх, хүзүүний орчмын булчин зангирах, хүзүү толгойг дааруулах, хүчил төрөгч дутмаг орчинд байх мөн бүх төрлийн гэмтлийн нөлөөнүүдээс үүдэлтэйгээр хүзүү өвддөг.
Шинж тэмдэг нь толгойг хөдөлгөх үед хөшиж өвдөх, гар мэдээ алдах, толгой өвдөх, эргэх, нүд бүрэлзэх, чих шуугих зэргээр илэрдэг.
Дээрх шалтгаануудаас зайлсхийж, тогтмол хүзүү мөрний дасгал хийж, унтах үедээ өөрт тохирсон дэрийг дэрлэх нь хүзүүний өвдөлтөөс сэргийлэх арга юм.
Хүзүүний өвдөлт нь өөр олон шалтгаан, зүрх судасны зэрэг янз бүрийн өвчнүүдээс үүдэлтэй байх боломжтой бөгөөд дасгал хөдөлгөөн хийхээс үл хамааран өвдөлт арилахгүй бол нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Үндсэн шалтгааныг олж, эрүүл мэнддээ анхаарч учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.