Өөрийгөө нээж хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа сайжруулах хүсэл, зорилготой төмөр замчин залуучууд "Хувь хүний хөгжлийн сургагч багш бэлтгэх сургалт"-д хамрагдах боломжтой.
Сургалтад хамрагдахын хүсвэл 1-2 минутын хугацаатай тодорхой сэдэв харгалзахгүйгээр өөрийн ярьж байгаа богино хэмжээний бичлэг болон эсээ бичиг боловсруулж [email protected] хаягаар гуравдугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлээрэй. Энэхүү бичлэгийн эхэнд мэргэжил, нас, одоо ажиллаж байгаа байгууллага, албан тушаал, сургалтад хамрагдах зорилгын тухай танилцуулсан байх шаардлагатай аж. Ирсэн танилцуулга бичлэгүүдээс шалгаруулж Хувь хүний хөгжлийн сургагч багш бэлтгэх ээлжит сургалтад хамруулна. Сонгон шалгаруулалтад Залуучуудын төв байгууллагын 40 хүртэлх насны идэвхтэн гишүүд хамрагдах боломжтой аж.
