Өнөөдөр УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны үйл ажиллагаатай танилцаж, тус ордноос зохион байгуулах зуны сургалтад УБТЗ-ын ажилтнуудын хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр хамруулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус ордны үйл ажиллагаатай танилцаж, санамж бичигт гарын үсэг зурахад Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны дарга С.Мөнхзаяа болон талуудын албаны бусад хүмүүс байлцлаа.
Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордон нь хүүхэд, залуучуудад зориулж боловсрол, соёл урлаг, спортын чиглэлээр 14 төрлийн сургалт дугуйланг тогтмол хичээллүүлдэг юм. Тус ордноос зохион байгуулдаг секц дугуйлангуудад хүүхэд, залуучууд хямд үнээр хамрагдах боломжтойгоороо давуу талтай.
