Нүүр Гадаадын төмөр зам Хүүхдийн зусланд 180 сая рубль хуваарилжээ
Гадаадын төмөр зам

Хүүхдийн зусланд 180 сая рубль хуваарилжээ

G.Press 1 жилийн өмнө 128 үзэлт 0 сэтгэгдэл

 

Дорнод Сибирийн төмөр зам нийгмийн чиглэлийн байгууллагууддаа хүүхдийн эрүүл мэндийг дэмжих кампанит ажилд зориулан 183 сая рубль хуваарилжээ. 

Энэ хүрээнд зургадугаар сарын 1-ний хүүхдийн баяраар нийт 3000 гаруй хүүхэд, хүүхдийн зусланд амрахаар болжээ. Тэдний ихэнх нь Буриад улс, Эрхүү мужид байрладаг Сибиряк, Огонки хотын захын амралтын баазууд руу явах аж. Улирлын нээлтийг ирэх сарын 16-нд хийхээр төлөвлөсөн ба гурван ээлжээр амраах юм. Нэг ээлж нь тус бүр 21 хоног үргэлжлэх гэнэ. Зургадугаар сарын 1-ээс эхлэн наймдугаар сарын 29 хүртэл Эрхүү, Солнечный, Подлеморьеийн эрүүл мэндийн амралтын газруудад мянга орчим хүүхэд дөрвөн ээлжээр амарна. Үүнээс гадна төмөр замын ажилчдын 200 хүүхэд Краснодар мужийн Хар тэнгисийн эрэг дээр байрлах нэхмэлийн ажилчдын Шахтинский, Зеленый Огонек зэрэг хүүхдийн эрүүл мэндийн зусланд  амрах аж. Эхний ээлжийн хүүхдүүд ирэх сарын эхээр явна. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.