Нүүр Боловсрол Хүүхдийн төмөр зам сургалт явуулж байна
Боловсрол

Хүүхдийн төмөр зам сургалт явуулж байна

G.Press 2 сарын өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын салбарт ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх зорилготойгоор Хүүхдийн төмөр зам сургалтын төв нь Дархан-Уул аймгийн хэмжээнд ЕБС-ийн сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ерөнхий курсийн мэдлэг олгох сургалтыг хийдэг.  Хөтөлбөрт  өртөөд, холбоо,  зам, зүтгүүр, вагон гэсэн таван төрлийн сургалт орно.

Тус төвийн 12 сурагч өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газрын буюу Путины тэтгэлэгт хамрагдаж, ОХУ-д төмөр замын мэргэжлээр суралцах урилга авсан амжилттай аж. 

 Хүүхдийн төмөр зам сургалтын төв нь УБТЗ ХНН -ийн нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ залуу үеийн төмөр замчдыг бэлтгэх, тэднийг сургаж, хөдөлмөрийн зах зээлд чанартай боловсон хүчин нийлүүлэхэд үндэсний хэмжээнд манлайлан ажилладаг байгууллага юм. Хүүхдийн төмөр зам сургалтын төвийн үйл ажиллагаатай гэр бүл анги хамт олноороо хүрэлцэн ирж, танилцаарай

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.