Нүүр УБТЗ ХНН Хүүхдийн галт тэргээр 12348 зорчигч аялжээ
УБТЗ ХНН

Хүүхдийн галт тэргээр 12348 зорчигч аялжээ

G.Press 6 сарын өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Дархан Татах хэсгийн харьяа Хүүхдийн төмөр зам сургалтын төвийн галт тэрэгний аялал дөрөвдүгээр сараас аравдугаар сарыг дуустал үргэлжилдэг онцлогтой. Дээрх хугацаанд хүүхдийн галт тэрэг 745 удаагийн аялал хийж, 5344 том хүн, 7004 хүүхэд буюу нийт 12348 зорчигчид үйлчилсэн байна. Мөн нэг удаагийн захиалгат аялал хийжээ. Дээрх хугацаанд сургалтын төвийн хамт олон 54 936 000 төгрөгийн орлоготой ажилласан байна.

Ташрамд сонирхуулахад хүүхдийн галт тэрэгний “ТУ-10-001” илчит тэрэг 745 удаагийн аяллаар 1631 км зам туулж, 1320 литр түлш зарцуулжээ. Хүүхдийн төмөр замд хөдлөх бүрэлдэхүүн, болоод суурь бүтэц, дохиолол төвлөрүүлэлтэд төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийдэг байна. Илчит тэргэнд ТО-2 үзлэг засварыг  таван удаа, замын аж ахуйд илэрсэн 26 үл тохирлыг Замын I ангийн замчидтай  хамтарч арилгасан байна.    

Үүний зэрэгцээ тус сургалтын төв нь Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай 18 дугаар сургуулийн 10,11,12 дугаар ангийн нийт 65 сурагчид энэ оны эхний таван сарын байдлаар батлагдсан хөтөлбөрийн дагуу зам, холбоо, ашиглалт ,вагон, зүтгүүрийн мэргэжлээр онол, дадлагын 162 цагийн сургалт тус тус явуулжээ.
Дээрх сургуулийн өнгөрсөн хаврын төгсөлтөөс ОХУ-ын Зам харилцааны их сургуульд 12, Хятад болон Солонгосын Зам харилцааны их сургуульд дөрвөн сурагч элсэн оржээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.