ОХУ-ын  машин үйлдвэрийн “Камбарка” завод нь 750 мм царигтай дизель зүтгүүр гурван зорчигчийн вагон бүхий бүрэлдэхүүнийг Семи хотод  нийлүүлнэ. Камбарка  машин үйлдвэрээс  Монголд зориулж бүтээсэн хүүхдийн галт тэрэгний бүрэлдэхүүнийг .Kазахстаны төмөр замд зориулан бүтээх ажээ.

Семи платинск хот дахь хүүхдийн төмөр зам нь  1990 оны үед хаагдсан боловч хотын төвд нийтийн үйлчилгээний төвийн байгуулахад зориулж хүүхдийн галт тэрэгний үйлчилгээг дахин сэргээхээр шийдвэрлэжээ. Хүүхдийн төмөр зам нь залуу, хойч үеийг  төмөр замын мэргэжилд татан оруулах, мэргэждээ сонгоход туслах,  дадал эзэмшүүлэх зорилготой юм. Мөн хотын нийтийн тээврийн хэсэг болгох зорилготой юм. 

Камбаркийн машин үйлдвэрийн завод нь нарийн царигт төмөр замын зүтгүүр, вагон, цас цэвэрлэгчийг үйлдвэрлэдэг.

Камбарскийн  машин үйлдвэрийн завод нь   750 до 1 067 мм царигтай төмөр замын зам төмөр, дэр мод, бага оврын техник зөөвөрлөх тавцан вагоныг үйлдвэрлээд байна.