Нүүр Гадаадын төмөр зам Хүүхдийг осол аваараас сэргийлэх оюуны тоглоом
Гадаадын төмөр зам

Хүүхдийг осол аваараас сэргийлэх оюуны тоглоом

G.Press 11 сарын өмнө 154 үзэлт 0 сэтгэгдэл

 

2025 он гарсаар Оросын төмөр зам дээр иргэдтэй холбоотой 18 осол бүртгэгдсэний 11 нь Эрхүү мужийн большой Луга – Хингуй хэсэгт бүртгэгджээ. Ослын улмаас 13 хүн нас барсны 11 нь Эрхүү мужид болжээ.

Тиймээс Дорнод Сибирийн төмөр замд «Уступи дорогу поездам» буюу “Галт тэргэнд зам тавь” аянаар хүүхдийг төмөр замын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ үргэлжилж байна.

Эрхүү хотын 67, 77 дугаар сургууль нь төмөр замтай тун ойрхон байрладаг. Тус сургуулийн сурагчдад зориулж хурдны замын ажилтнууд "аюулгүй зан үйлийн дүрмийн мэргэжилтнүүд" хэмээх интерактив оюуны тоглоом хийжээ. Сурагчид тоглоомын даалгаврыг гүйцэтгэхэд идэвхтэй оролцжээ. Тухайлбал, үгийн сүлжээний тааврыг аюулгүйн тэмдэг, яруу найргийн мөрүүдтэй холбон нэгтгэж сонирхолтойгоор тааснаар мэдлэгээ тэллээ. Ингэснээр  тээврийн дэд бүтэц дэх аюулгүйн зан үйлийн дүрмийн талаархи өндөр түвшний мэдлэгийг олсон гэж дүгнэжээ. Тоглолтын төгсгөлд тэдэнд мементос болон сэдэвчилсэн бэлэг дурсгалыг гардуулжээ.

Мөн Эрхүүгийн Төмөр замын зурвас хэсэгт иргэд зөвшөөрөлгүй зам дамжин өнгөрдөг газруудад урьдчилан сэргийлэх үзүүлэх тоглолт хийсэн байна. Энэ арга хэмжээнээс төмөр замын ажилчид хүүхэд, насанд хүрэгчдэд хурдны зам дээрх аюулгүй зан үйлийн дүрмийг сануулж, хажуугаар өнгөрч буй хүмүүсийн анхаарлыг зөвхөн ногоон гэрлэн дохиогоор, тусгайлан тоноглогдсон гарцаар гатлах естой гэдгийг сануулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.