Нүүр Гадаадын төмөр зам Хүүхдэд ээлтэй вагон аялуулж эхэлжээ
Гадаадын төмөр зам

Хүүхдэд ээлтэй вагон аялуулж эхэлжээ

G.Press 5 цагийн өмнө 13 үзэлт 0 сэтгэгдэл

Дорнод Сибирийн төмөр замаас Эрхүү мужийн Зима хотын цахилгаан галт тэргэнд хүүхдүүдэд зориулан “Хүүхдэд ээлтэй, аюулгүй вагон”-ыг аялуулжээ. Энэхүү вагонд бага насны хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ зорчихдоо төмөр замын аюулгүй байдлын дүрмийг танин мэдэх боломжтой аж. Галт тэргийг "Байгаль нуурын зорчигч тээврийн компани"-иас ивээн тэтгэж комик номын зургууд болон "Маша баавгай"-н зургаар чимэглэсэн байна. Галт тэргэнд тэмдэгт зураг бүхий хуудсыг хананд байрлуулж, ингэснээр зам дагуу төмөр зам дээр юу хийж болох болохгүй, ямар зүйлсийг хориглодог талаар аялагчдад  таниулдаг.  Мөн галт тэрэгний ширээг эвхдэг байдлаар тоноглож, дээр нь самбарт тоглоомнуудыг байрлуулжээ. Уг самбарт тоглоомнууд нь төмөр замын гарц, тэмдэг болон дүрмийг тоглоомын аргаар хүүхдүүдэд танин мэдүүлэх ач холбогдолтой юм. Дээрх төслийг ДСТЗ зорчигч тээврийн жилийн хүрээндээ хэрэгжүүлж буй юм. Энэ төсөл нь 2026 онд Оросын төмөр замын бүхий л  сүлжээнд зарлагдсан аж. Дорнод Сибирийн төмөр зам дээр цахилгаан галт тэрэгний осол буурч, иргэдэд гэмтэл учруулах тохиолдлын тоо 47.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ оны зургадугаар сарын 10-ны байдлаар хурдны замын хил хязгаарт 12 хүн гэмтэж бэртсэний 11 нь нас барсаны хоёр нь бага насны хүүхэд байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.