Нүүр Гадаадын төмөр зам Хурдны галт тэргэнд тэжээвэр амьтан  тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүллээ
Гадаадын төмөр зам

Хурдны галт тэргэнд тэжээвэр амьтан  тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүллээ

G.Press 1 жилийн өмнө 140 үзэлт 0 сэтгэгдэл

 

Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэргэнд энэ сарын эхээр тэжээвэр амьтдыг тээвэрлэх туршилтын үйлчилгээг эхлүүлжээ. Муур нохой гэхчлэн өөрийн хайртай амьтнаа авч зорчих зорчигч хамгийн багадаа хоёр хоногийн өмнө онлайнаар захиалга өгөх хэрэгтэй аж. Ингэхдээ авч явах амьтан нь 15 кг хүртэлх жинтэй, өндөр нь 40 см-ээс өндөргүй байх ба өргөдлийн маягт бөглөн дүрэм журмаар зөвшөөрөгдвөл галт тэргээр тээвэрлэх боломжтой юм байна. Галт тэргэнд агаарын хэм, хүчилтөрөгч, чийгшил хянах, дуу чимээг нь бууруулах, үнэр дарах зэрэг амьтдын тусгай зориулалтын аппарат хэрэгслийг суурилуулжээ. Ингэснээр амьтдыг найдвартай тээвэрлэх бөгөөд галт тэрэгний тусгай зориулалтын тасалгаа нь  амьтны үс хялгас, үнэр, дуу чимээ зорчигчдод нөлөөлөхөөс сэргийлдэг байна. Тэжээвэр амьтдад зориулсан тасалгаа вагоны төгсгөлд буюу зорчигчдын бүсээс зайтай байрладаг байна. Төмөр замын ажилтнууд хүрээлэн буй орчны эрүүл ахуй, тэжээвэр амьтдын аюулгүй байдлыг хангах үүднээс дамжин өнгөрөхдөө тээвэрлэгчийг нээхгүй байх ёстой гэнэ. Ажилтнууд гэрийн тэжээвэр амьтдыг тээвэрлэгчийн суурилуулсан системээр хянаж, хоёр цаг тутамд шалгалт хийх аж.  Шаардлагатай тохиолдолд ус өгдөг ч  хооллохыг  бол зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тээвэрлэлтийн дараа ажилтнууд тусгай тасалгааг яаралтай халдваргүйжүүлж, бүрэн ариутгадаг аж.

Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци

 http://www.china-railway.com.cn/english/news/202504/t20250417_144461.html

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.