Хятадын төмөр замын Ши Нин хот дахь хурдны галт тэрэгний төвд хийсэн дасан зохицох чадварыг сайжруулах, Хөхнуур, Төвөдийн өндөрлөгийн төмөр замын Ши Нин-Голмуд хоорондын төмөр замын чанарыг сайжруулах төслийг хүлээж авах ажил зургадугаар сарын 5-нд эхэлжээ. Энэ нь “Фушин” хурдны галт тэрэг Хөхнуур, Төвөдийн өндөрлөгийн төмөр замд мөдхөн явж эхлэхийг харуулж байгаа юм.

Ши Нин-Голмуд хоорондын төмөр замыг 1984 оны 5 дугаар сард ашиглалтад оруулж байжээ. Дөчөөд жилийн дараа сайжруулах төсөл хийгдсэнээр, цагт 160 км хурдлах “Фушин” хурдны галт тэрэг удахгүй аялж эхэлнэ. Ингэснээр, өндөрлөгийн төмөр замд бас нэгэн чухал ахиц дэвшил гарч, Хөхнуур, Төвөдийн төмөр замын бүс нутгийн тээврийн давуу тал нь улам илэрхий болох юм.