Замын даргын 2025 оны А/01 тушаалаар энэ оны зорилтыг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ нь ХНН УБТЗ-ын үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тооцох, бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөц бий болгох, ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлэх, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилготой юм. Тиймээс оны зорилтыг биелүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг боловсруулах, цаашид хяналт тавьж ажиллах үүргийг холбогдох албадын удирдлагуудад өгсөн байна.