Нүүр УБТЗ ХНН Хүндэтгэн үдлээ
УБТЗ ХНН

Хүндэтгэн үдлээ

G.Press 9 сарын өмнө 87 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Улаанбаатар төмөр зам" ХНН-д тасралтгүй 25 жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч эх орондоо буцаж байгаа УБТЗ-ын Зураг төслийн төвийн дарга асан О.Л.Филипповт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзаж найрсаг сайхан ярилцлаа. Энэ үеэрээ Р.Раш зөвлөх "Би УБТЗ-д ажиллаж байсан олон сайхан орос найз нөхдөө нутаг буцах болгонд хөнгөн гуниг төрж байдгийн адил энэ удаа ч бас тэгэж байна" хэмээн сэтгэгдлээ ярьж цаашдынх нь ажил амьдралд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай цагаан идээгээ өргөн барилаа. О.Л.Филиппов нь 2000 оноос хойш амьдралынхаа 25 жилийг УБТЗ-ын хөгжлийн төлөө зориулсан бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засаг өндөр үнэлж, "Алтан гадас" одонгоор шагнасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.