Могой жилийн анхны хүйтний давалгаа Хятад орны хойд зүгээс урагшаа төв, зүүн хэсгээр хүчтэй салхи шуургатай, сэрүүсч хаврын баяр наадмын дараах буцах замын хөдөлгөөнд ихээхэн нөлөөлжээ. Төмөр замын газар баяр наадмын аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах ажлыг нэн тэргүүнд тавьж, төрөл бүрийн аюулгүй байдлын арга хэмжээг чандлан хэрэгжүүлж, хүйтний эрч хүчийг зөв тооцож, өндөр хурдны болон суудлын галт тэрэгний аюулгүй байдлыг хангаж, зорчигчдыг аюулгүй, эмх цэгцтэй, халуун дулаан зорчихыг хичээн ажиллаж байна. Хүйтэн давалгааны нөлөөг даван туулахын тулд Хятадын Төмөр замын “Харбин товчоо групп” ХХК-ийн харьяа замын ангиуд цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, гол газруудад хальтиргаанаас хамгаалах дэвсгэр тавьж, зааварчилгаа өгөхөөр нэмэлт боловсон хүчнийг илгээжээ. Хэд хэдэн үр дүнтэй хариу арга хэмжээ авсны ачаар одоогийн төмөр замын тээврийн дэг журам тогтвортой, сайн байгаа аж. Сонирхуулахад, хоёрдугаар сарын 5-нд тус улсын төмөр зам 16.633 сая, 6-нд 15.14 сая, 7-нд 14.251 сая зорчигч тээвэрлэжээ.

 

Эх сурвалж: “Хятадын төмөр замууд”